Sunday, March 6, 2011

ОУХ-ны онол түүх танин мэдэхүйн тэмцээн болж өндөрлөлөө

Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хэл соёлын сургууль, ОУХ-ны тэнхим,"Алтан гэрэгэ" клуб "Шууд ТВ"-тэй хамтран 2011 оны 3 сарын 6-нд "ОУХ-ны онол түүх танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн"-ийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн нийт 3-н үе шаттай болсон бөгөөд эхний үе багийн дунд 5 асуулт, 2 дахь үе багийн ахлагчдын дунд Их 20-ын улсуудаас сугалаагаар суглан ярих даалгавар байсан бол 3-р үе багийн гишүүдийн дунд ОУХ-ны онол түүхийн сэдэвт 5 5н асуултанд хариулах журмаар явагдлаа.
Тэмцээнд ХУИС-ийн ОУХ-ны тэнхимийн 1-4-р курсын 13 анги оролцсоноос Хэрлэн ахлагчтай 3-32 анги тэргүүн байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагнал Шилжин явах цом, 2-р байрыг Болорчулуун ахлагчтай 2-13 анги, 3-р байрыг Хосбаяр ахлагчтай 3-34 анги тус тус эзэллээ.
Тэмцээнд амжилттай, идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсье!
                                                             "Алтан гэрэгэ" клуб

Sunday, November 28, 2010

Босоо хүлээн авалт болж өнгөрөв

2010 оны 11 сарын 27-нд "Алтан гэрэгэ" клубээс Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ОУХ-ны тэнхимийн нийт оюутнуудын дунд танилцах босоо хүлээн авалтын үйл ажиллагааг уламжлал болгон 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг хүлээн авалт ОУХ-ны оюутнуудыг хооронд нь танилцуулах, оюутнуудын хооронд хэлхээ холбоог сайжруулах, туршлага солилцуулах, мөн ОУХ-ны мэргэжлийг сурталчилах, тэр дундаа хүлээн авалтын талаар оюутнааддаа тодорхой бодит ойлголт өгч чадсан гэдэгт итгэж байна.
Хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн нийт оюутан, багш нартаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье!
                                                                 "Алтан гэрэгэ" клуб



Sunday, November 21, 2010

Харилцааныхан хамтдаа байхдаа хүчтэй


Өчигдөр буюу 2010 оны 11 сарын 20-нд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн "Урлагийн наадам 2010" боллоо.
Урлагийн наадамд амжилттай оролцсон ОУХ-ны нийт ангиудад баяр хүргэе. Та бүхэн үнэхээр шилдэг байж чадсан шүү. Манай ОУХарилцааныхан хэд хэдэн номинациудад 1, 2, 3-р байр эзэлсэн. Дахин дахин баяр хүргэе!
                                                       
                                                          "Алтан гэрэг" клуб


Monday, November 15, 2010

"АЛТАН ГЭРЭГЭ" КЛУБ






КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

2007-2008 онд хийгдсэн ажлууд:

    1. 2007-11-02-нд шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаагаа нийт оюутнуудыг хамруулсан “Нээлттэй өдөрлөг”-өөр:
         -Номын худалдаа
         -ХИС-ийн НИС-ийн ОУХ-ны тэнхимийн эрхлэгч Онц Бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан “Дипломатч хүн ямар байх ёстой вэ?” сэдвээр лекц ярилцлага
         -ОУХ-ны профессор багш Д.Баярхүү “Монгол Улсын Гадаад Бодлого” сэдвээр лекц ярилцлага
    2. Клубын дэргэд хичээлийн 1-р байрны 306 тоот өрөөг нийт харилцааны ангийн оюутнуудын хэрэгцээнд зориулан тохижуулав:
         -өөрсдийн мэргэжилтэй холбоотой ном товхимол, сонин сэтгүүл , болон ахлах курсийн оюутнуудын дипломын болон курсын ажлуудыг санд бүрдүүлсэн -
         Дээрх бололцоондоо тулгуурлан өөрсдийн гэсэн “Бичил номын фонд”-ыг бий болгохоор ажилласан.
    3. “Демио” олон улсын байгууллагаас удирдлагын академийн магистр боловсрол судлаач н.Оюунгэрэл хүрэлцэн ирж оюутнуудтай “Оюутнуудын нийгмийн оролцоо” сэдвээр лекц уншив.    
    4. Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг “Монгол улсын хөгжилд гадаад бодлогын үзүүлэх нөлөө” сэдвийн дор зохион байгуулж МУИС-ын ОУХ-ны “Дипломат” клубын төлөөлөгчдийг урьж оролцуулан “ОУХ-ны оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлын шилжин явах цом”-г түрүүлсэн оюутанд гардуулав.
    5. Клубын нэрэмжит “Дипломат шуудан” сонинг эрхлэн гаргасан.
    6. “Азийн сан” ОУБ-аас өөрсдийн мэргэжлийн чиглэлийн 40гаруй номыг хандиваар авч номын фондыг баяжуулсан.
    2008-2009 оны хичээлийн жилийн эхний хагаст хийсэн ажлууд:

    1. 2008.09.19 “Монголын энхийн их наадам” “Энх тайвны алтан бумба” залах ёслолд сургуулиа төлөөлөн “Хүн төрөлхтөн хүмүүнлэг ертөнц , Эх дэлхийд энх тайван мандаасай” уриатайгаар ХИС-ийн 60 гаруй оюутнууд оролцов.
    2. 2008.10.21-нд Гадаад Харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөр”-т клубээрээ оролцов:
         a. “Алтан Гэрэгэ” клубын номын фондоос олон нийтэд танилцуулах
         b. ГХЯ-ны Хэвлэл Мэдээллийн хэлтсийн үзүүлэн материалыг хариуцан ажилласан
         c. “Дипломат эмэгтэйчүүдийн клуб”-тэй харилцаа тогтоож цаашид хамтран ажиллахаар тохиролцсон
         d. Мэргэжлийн ангийн оюутнуудыг тус өдөр-т нэгдсэн журмаар оролцуулан мэдээлэл авахад нь туслалцаа үзүүлж байв.
    3. 2008.11.04-нд үйл ажиллагаагаа танилцуулах уламжлал болгон зохион байгуулагддаг “Нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулав.
         a. “Интер ном”, “Эмпати” боловсролын төв, Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэнтэй хамтран ном, сонин , сэтгүүлийн үзэсгэлэн худалдааг гаргав
         b. “Стратеги судлалын хүрээлэн”-ийн захирал академич , шинжлэх ухааны доктор Л.Хайсандай ОУХ-ны мэргэжлийн чиглэлээр Оюутнуудад лекц уншив
         c. “Дипломат эмэгтэйчүүдийн клуб”-ийн тэргүүлэгч гишүүн н.Алтангэрэл дипломат ёс, хүлээн авалтын тухай үзүүлэн материалтай анхны ярилцлага зөвлөгөөг ХИС-ийн оюутнуудтай хийсэн .
         d. “Амнести интрнэйшнл” , “Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв” , “Тэтгэлэгт боловсрол” төв, ТББ-ууд тус өдөрлөгөөр нийт оюутнуудад өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, харилцаа холбоо тогтоосон
         e. Клубын номын фондыг оюутнуудад дэлгэн үзүүлж санал бодлыг сонсон цаашдын чиглэлээ тодорхойлсон.
    4. “Азийн сан”-аас нэмж 50 номыг хандиваар аван номын фондоо баяжуулсан.
    5. “Азийн сан” “Азид зориулсан ном” төслийн захирал хатагтай Мелоди Завалла “Алтан Гэрэгэ” клуб болон “Шекспир”-ийн клубын төлөөлөгч, гишүүн оюутнуудтай уулзаж ярилцав.
         a. Азийн сангаас авч хэрэглэж байгаа номын талаар чөлөөт ярилцлага хийсэн
         b. Оюутнуудын цаашдын боломжийн тухай ярилцсан
    6. 2008.12.09-нд ГХЯамны гадаад номын үзэсгэлэн худалдаанд хамтран оролцов.
         a. Монгол улсад суугаа ДТГ-ууд өөрийн улсыг сурталчилах ном сэтгүүлийг худалдаж , үйл ажиллагаа мөн танилцуулав
         b. Тус өдөрлөгөөс клубт ном сэтгүүлийн хандив авч номын фондоо зузаатгалаа.
    7. Мөн клубын бүрэн эрхтэй нийт оюутнуудаас сонгон шалгаруулж амралтын хугацаанд “Их гүрнүүдийн дипломат алба” нэртэй мэргэжлийн дагуу ном гаргахаар ажиллаж байна.
    8. Клубын нэрэмжит хичээлийн 4-р байрны 306б тоот танхимийг клубын ажлын өрөө болгон өөрсдийн нөөц бололцоог ашиглан тохижуулсан.
2008-2009 оны хичээлийн жилийн 2-р хагаст хийсэн ажлууд:

    - ХИС-ийн 30 жилийн ойг угтан ОУХ-ны тэнхмийн нийт оюутнуудыг хамруулсан "Сарын аян"-ыг зохион байгуулав:    
    1. МУИС-ын Олон Улсын Харилцааны сургуулийн "Дипломат" клубтэй хамтран "Олон улсын харилцааны өнөөгийн байдал" сэдэвт сургууль хоорондын оюутны ЭШБХ-ыг зохион байгуулав.
    2. ОУХ-ны тэнхмийн оюутнуудын "Сагсан бөмбөгийн аварга" шалгаруулах анхдугаар тэмцээнийг амжилттай зохион явуулав.
    3.ОУХ-ны тэнхмийн оюутнуудыг хамруулсан "Хүмүүнлэг-30" уриатай явган аялалыг зохион байгуулж Туул голын эрэг орчмыг цэвэрлэв.