Sunday, March 6, 2011

ОУХ-ны онол түүх танин мэдэхүйн тэмцээн болж өндөрлөлөө

Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хэл соёлын сургууль, ОУХ-ны тэнхим,"Алтан гэрэгэ" клуб "Шууд ТВ"-тэй хамтран 2011 оны 3 сарын 6-нд "ОУХ-ны онол түүх танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн"-ийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн нийт 3-н үе шаттай болсон бөгөөд эхний үе багийн дунд 5 асуулт, 2 дахь үе багийн ахлагчдын дунд Их 20-ын улсуудаас сугалаагаар суглан ярих даалгавар байсан бол 3-р үе багийн гишүүдийн дунд ОУХ-ны онол түүхийн сэдэвт 5 5н асуултанд хариулах журмаар явагдлаа.
Тэмцээнд ХУИС-ийн ОУХ-ны тэнхимийн 1-4-р курсын 13 анги оролцсоноос Хэрлэн ахлагчтай 3-32 анги тэргүүн байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагнал Шилжин явах цом, 2-р байрыг Болорчулуун ахлагчтай 2-13 анги, 3-р байрыг Хосбаяр ахлагчтай 3-34 анги тус тус эзэллээ.
Тэмцээнд амжилттай, идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсье!
                                                             "Алтан гэрэгэ" клуб

No comments:

Post a Comment